#хорт

1 person

1 post

Posts:

Buddhist Atheist geheer ndd jaahan logic zurchiltei sanagdaj bna lda. Zgeer Atheist ym bishuu? Buddhag shutteg shashingui uzeltei gj sonsogdj bna. Ta ymr tailbar uguh ve?

Анх 2500 гарам жилийн өмнө Сидхарт Готама гэгээрч хамаг зовлонгоосоо ангижраад бусдыг өөртэй нь адил болж гэгээрээсэй гэж аль болох олон хүнд бясалгал зааж эхэлсэн байдаг. Зааж байсан бясалгал нь ердөө тархи мах бодийн өөрт болон бусдад хортой хэвшмэл дадал зуршлыг арилгах зорилготой нэгэн төрлийн тархины дасгал байсан бөгөөд бүх хорт дадал зуршлаа арилгасан хэн ч байсан "гэгээрсэн" хүн болж будда хэмээн нэрийдэгдэнэ хэмээн зааж байсан. Сидхарт Готама бясалгалаас өөр юм заадаггүй байсан болохоор Буддизмын гол суурь нь ердөө л энэ. Тиймээс түүний зааж байсан бясалгалыг хийж гэгээрэлд хүрэхээр зорьж буй ямар ч хүнийг буддист гэж нэрлэж болох юм. Үүнээс бас Буддизмд шүтэж бишрээд байх бурхан гэж байхгүй гэдэг нь харагдана.
Ямарваа нэгэн бурхан шүтэж мөргөх, далдын хүчинд сүсэглэж бишрэх, сүм хийд явах, ном уншуулах зэрэг төрөл бүрийн зан үйл нь бүгд Сидхарт Готамагийн үеэс хойш орон орны ард иргэдийн буддизмыг буддизмтай холбоогүй өөр өөрсдийн соёл, итгэл үнэмшил, уламжлалтайтай хольсны үндсэн дээр гарч ирсэн зүйл. Эдгээр зан үйлийг аливаа хүн өөрт нь таалагдаад өөрийнх нь амьдралд тустай байвал хийж болно. Гэхдээ эдгээр нь бясалгалаар дамжуулж хүнийг сөрөг дадал зуршлаас нь ангижруулж гэгээрэлд хүргэх Буддизмын гол зорилготой холбоогүй.

View more

Language: English